img

ХЭРХЭН ЗАХИАЛАХ ВЭ?

Захиалга хийх зурган заавар

Бараа захиалахын тулд та эхлээд EWORLD.mn сайтад бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд бүртгүүлэх зааврыг "Хэрхэн бүртгүүлэх вэ?" хуудаснаас үзэх боломжтой.

Таны захиалах бараа заавал eworld.mn сайт дээр байрласан байх шаардлагагүй бөгөөд taobao.com tmall.com 1688.com сайтын барааны линкийг манай сайтын хайх хэсэгт хуулан мөн фото зургаар хайж олох боломжтой.


Худалдан авах гэж буй барааруу ороод тухайн захиалах барааныхаа өнгө загвар, хэмжээ размераа сонгох хэрэгтэй. Дараа нь та "САГСАНД НЭМЭХ" товч дээр даран бараагаа сагсандаа нэмээд захиалах боломжтой.

Сагсанд бараагаа нэмсэний дараа та "ШУУД ЗАХИАЛАХ" товчийг даран сонгосон бараагаа шууд захиалах боломжтой. Эсвэл "Өөр бараа нэмэх" товч дээр даран сагсандаа олон бараа нэмсэний дараагаар захиалгаа хийх боломжтой. 


Захиалах гэж буй бараагаа өөрийн сагсандаа нэмсэн бол баруун дээд буланд байрлах "Миний сагс" дээр дарж өөрийн сагсанд байгаа барааруу орно. Миний сагс хэсэгт та тухайн барааныхаа сонгосон өнгө загварыг засаж өөрчлөх боломжтойгоос гадна "Таалагдсан бараа" дээр дарж Хэрэглэгчийн буланд байрлах өөрийн таалагдсан бараануудын жагсааланд нэмэх боломжтой. Дараа нь "Захиалга хийх" товчийг дарж цааш үргэлжилүүлнэ.

 

 

Захиалах гэж буй бараа тань мөн эсэхийг сайн нягталж шалгаад "Цааш" товчийг дарна. (Барааны жин нь зарж байгаа дэлгүүрийн оруулсан мэдээллийн дагуу автоматаар бодогддог бөгөөд зарим тохиолдолд тухайн барааны бодит жингээс хэт зөрөөтэй байвал хэрэглэгч бодит жинг оруулж өгнө. Хэт зөрүүтэй тохиолдолд сайтын захиалгын ажилтан танд мэдэгдэн тээврийн хөлсийг өөрчилж болно.

Дараагийн хэсэгт та өөрийн нэр, бараа хүлээн авах хаяг, утсаа дэлгэрэнгүй оруулж өгөөд "Цааш" товчийг дарна.

Хамгийн сүүлийн хэсэгт таны захиалах гэж буй барааны тээврийн хөлс болон нийт дүнг харуулах бөгөөд "Захиалга хийх" товч дээр дарж захиалгыг хийж дуусгана.

Таны нийт төлөх дүн бодогдохдоо БАРААНЫ ҮНЭ + ХЯТАД УЛС ДОТОРХ ТЭЭВРИЙН ХӨЛС + ЭРЭЭН-УЛААНБААТАР ТЭЭВРИЙН ХӨЛС = ТАНЫ ТӨЛӨХ ДҮН Ихэнх тохиолдолд ХЯТАД УЛС ДОТОРХ ТЭЭВРИЙН ХӨЛС нь үнэгүй байдаг.

 

 

Захиалгын төлбөр хийх зааврыг "Хэрхэн төлбөр хийх вэ?" хуудсанаас үзнэ үү.