img

ДЭЛГҮҮРИЙН ЗЭРЭГЛЭЛ

Найдвартай сайн дэлгүүрийг сонгож бараа худалдан авах нь маш чухал. Тиймээс Taobao болон Tmall сайт нь дэлгүүрийн зэрэглэлийг дараах байдлаар үнэлэн харуулдаг.



Олон эерэг үнэлгээтэй байх тусам тухайн дэлгүүрийн оноо өсөж зэрэглэл нь дээшилдэг. Шинээр эхлэж байгаа дэлгүүрүүд нь саарал зүрхтэй байх бөгөөд хэрэглэгчээс эерэг үнэлгээнүүд авч чадвал улаан зүрх болон зэрэглэл дээшилнэ. Тухайн дэлгүүрийн зэрэглэл өндөр байх тусам итгэж болно. Худалдан авагч тухайн дэлгүүрт эерэг сайн үнэлгээ өгвөл +1 оноо, энгийн дундаж үнэлгээ өгвөл оноо нэмэгдэхгүй, сөрөг үнэлгээ өгвөл -1 гэх маягаар дэлгүүрийн зэрэглэл тодорхойлогдоно.

Мөн та 
 барааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг барааны доод хэсэгт байрлах “Зурган тайлбар” болон "Барааны мэдээлэл" хэсгээс хараарай. Хятад сайтаас харж байгаа бол худалдан авагчдын сэтгэгдлийг харах хэрэгтэй.

Та таалагдсан барааныхаа дэлгүүрлүү нь ороод ("Энэ дэлгүүрийн бүх барааг харах" гэдэг дээр дарах) илүү олон бараа үзээрэй.