img

Их асуудаг 10 асуулт болон хариулт

 

 

Түгээмэл асуудаг асуултууд

 

Бидний тухай:

Eworld express ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Монголд ачаа тээвэр болон онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн Хятадын хамгийн том интернет худалдааны Taobao.com, Tmall.com 1688.com Alibaba.com, AliExpress.com сайтын бүх бараа бүтээгдэхүүнийг Монголдоо www.eworld.mn сайт дээр байршуулан бүх бараа бүтээгдэхүүнийг зуучилдаг Монгол дахь худалдааны төлөөлөгч юм. Та өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнээ eworld.mn сайтаас хайх боломжтойгоос гадна бидэнд өөрийн хүсэлтийг илгээснээр бид танд тухайн бараа бүтээгдэхүүнээ Хятад дах үйлдвэрийн үнээр нь захиалан авах боломжийг олгож байна. Мөн тө өөрөө бие даан Хятад сайтаас худалдаа хийгээд манай Хятад хаягаар бараагаа авах боломжтой.

 

Бараа хэрхэн хайх вэ?

Та бараагаа хэд хэдэн янзаар хайх боломжтой. Үүнд:
1. Бүх ангилал харах гэдэг дээр дараад барааны ангилалаар харах боломжтой.
2.  Хайж буй барааныхаа нэрийг крилл үсгээр хайх хэсэгт бичих эсвэл google translate ашиглан хятад хэлээр хайх боломжтой. Мөн бараагаа үг үгээр нь бичиж хайвал тохиромжтой байдаг. Жишээ нь: “шинэ жил цамц” гэж хайвал тодорхой гарч ирэх болно. Учир нь сайт маань автомат орчуулгаар орчуулагдсан байдаг.
3. Taobao, Tmall, 1688, Alibaba, ALiExpress  сайтын барааны линкийг Eworld.mn сайтын хайх хэсэг дээр тавьж линкээ хөрвүүлнэ. (Хэрэв хятад сайтын гар утасны аппликейшнээс линк хуулж байгаа  тохиолдолд илүү ханз үсгийг нь арилгаад хайх хэсэгт тавина)
Жич: Зурган хайлт тодорхойгүй хугацаагаар ажиллахгүй байгаа тул та хайсан барааныхаа зургыг чат дах онлайн туслахуудад илгээн хайлт хийлгээрэй. 

 

Бараа хэрхэн захиалах вэ?

Та Хятад сайтуудын барааны линкээ манай сайтын хайх хэсэг дээр тавиад тэр үнээр нь захиалж аваарай. Та сонгосон бараануудаа сагсанд нэмээд дараа нь сагсруугаа ороод захиалга хийх гэдгийг дараарай. Та манай сайтаас хүссэн бараагаа хятад дах үндсэн үнээр нь, ямарч нэмэгдэл үнэгүйгээр захиална.
https://eworld.mn/how_to_order

 

Захиалгаа хэрхэн хянах вэ?

Төлбөр хийгдсэнээс хойш 3 цагийн дотор төлбөр баталгаажих ба захиалга төлбөр төлсөн гэсэн төлөвтэй болсон үед автоматаар илгээгдэнэ. Захиалга илгээгдсэнээс хойш Хятад дэлгүүр 12-76 цагийн дотор захиалгыг хүлээж авч хариу илгээдэг. Хэрэглэгч төлбөр төлсөний дараа сайт дах Миний захиалгууд хэсэгрүүгээ орж захиалгын төлөв (захиалга хийгдсэн болон цуцлагдсан эсэх, барааны байршил болон ирсэн эсэх)-ийг хянана. 

 

Тээврийн зардлыг хэрхэн тооцоолдог вэ?

Та бараагаа ирэхээр Эрээн Уб хоорондын тээврийн зардлыг кг.р (овортой бараа бол овроор) тооцож өгнө.

Тээврийн зардал 1кг ачаа 3000төг, овор ихтэй ачаа м3=300000төг. Мөн гар утас (20000₮),  компьютер (30000₮), телевизор нь гаалийн татвар дээр үндэслэсэн тусгай тээврийн зардалтай.

Барааны савлагдаж ирсэн байдлаар тээвэр бодогддог ба ихэвчлэн нэг дэлгvvрийн бараа нэг уут (хайрцаг)-нд хамт ирдэг тул нэг дэлгvvрээс олон бараа захиалах нь танд ашигтай.



Бараагаа яаж авах вэ?

Бараа Уб-т ирсэний дараа захиалагч өөрийн биеэр болон албан ёсны төлөөлөгчөө илгээж офисоос ирж авах, түүнчлэн хүргэлтээр болон хөдөө орон нутагруу унаанд тавиулж авах боломжтой. Барааг хүргэлтээр болон унаанд тавьсанаас хойших бүх үйл явцыг захиалагч өөрөө хариуцна. 

Захиалга хэд хоногт ирдэг вэ?

Таны захиалга 10-14 хоногт ирнэ, ирсэн бараанууд миний захиалга хэсэгт Уб-т ирсэн гэж харагдана.

Бараа хэрхэн сонгох вэ?

Та барааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг барааны доод хэсэгт байрлах “Зурган тайлбар” болон Барааны мэдээлэл хэсгээс хараарай. Мөн “энэ дэлгүүрийн бүх барааг харах” гэдэг дээр нь дараад дэлгүүрээр нь зочилж үзээрэй.

Та аль бараа сайн бэ гэдгийг мэдэхийн тулд дэлгүүрийн зэрэглэлийг ашиглаарай. Дэлгүүрийн зэрэглэлийг зарагдсан барааных нь хэмжээгээр тодорхойлдог бөгөөд улаан зүрхнээс шар титэмээр хэмжигддэг. Титэмтэй дэлгүүрүүд олон бараа зарсан гэсэн үг. Түүнээс гадна хамгийн чухал нь барааны доор байрлах зурган тайлбар болон таобаогоос үзэж байгаа бол худалдан авагчдын сэтгэгдлийг анхаараарай. Мэдээж бас үнэ дагаж чанар гэдэг нь үнэн.

 

Захиалгын төлөвөө хэрхэн хянах вэ?

Та миний захиалга хэсэгрүүгээ ороод захиалгын төлөвөө хянаарай. Төлбөр төлсөний дараа таны захиалга автоматаар илгээгддэг бөгөөд Хятад дэлгүүр 12-76 цагийн дотор захиалга хүлээж авч илгээдэг, тэр үед нь цуцлагдсан бол цуцлагдсан, захиалга амжилттай бол захиалга хийгдсэн гэж өөрчлөгдөөд илгээхээр нь замдаа явж байгаа гэж гарах ба барааны доод трек номер дээр дарахаар байршил нь харагдана. Бараа Уб-т ирэхээрээ таны бүртгэлтэй дугаарт мсж илгээгддэг.

Бараа яагаад цуцлагддаг вэ?

Бараа цуцлагдах хэд хэдэн шалтгаан байдаг. Барааны нөөц дуусах, тухайн дэлгүүр захиалгын доод лимиттэй (дор хаяж тэдэн ширхэг авна гэхчлэн) эсвэл дээд лимиттэй (1 хүнд 5-с дээш өгөхгүй гэх мэт) дэлгүүр нь Эрээн хотруу цөөн тооны бараа илгээхээс татгалзах, тээврийн зардал нэхэх, эсвэл дэлгүүр 76 цагийн дотор илгээх ёстой боловч илгээгээгүй удсан мөн илгээсэн ч хятад карго дотроо алга болохоор захиалга цуцлагддаг.

 

Бараа цуцлагдлаа яах вэ?

Цуцлагдсан барааг өөр  дэлгүүрээс захиалж болно. Цуцлагдсан барааны мөнгө таны цахим дансанд ордог ба та дараагын захиалгандаа ашиглан болон өөрийн банкны дансруу гаргаж авах боломжтой.
Цахим данснаас мөнгө гаргахдаа компьютерээс орж байгаа бол Миний булан – Данснаас мөнгө гаргах гэдэгрүү ороод өөрийн данс болон мөнгөн дүнгээ бичээд илгээнэ. Харин та гар утаснаас орж байгаа бол хамгийн доор байгаа desktop version-г сонгож байгаад энэ үйлдлээ хийнэ. Таны мөнгө хүсэлт илгээснээс хойш 24 цагийн дотор орно.

 

Бараа ямар үед удаж ирдэг вэ?

Барааны хурд нь тухайн дэлгүүрийн байршил болон илгээх хурдаас шалтгаалдаг, мөн хятад дэлгүүр захиалга хүлээж авсан боловч илгээсэн төлөвтэй ч трек номер үүсээгүй илгээгээгүй удах, эсвэл холоос илгээх түүнчлэн хил дээр оочирлож хоносон тохиолдолд уддаг.

 

Танайх хэдэн хувийн шимтгэл авдаг вэ ?

Ямар нэгэн шимтгэлгүй

 

Энэ бараа яг зурагтайгаа адилхан ирэх үү ?

Та хятад худалдан авагчдын сэтгэгдэл гэсэн хэсэгт бичсэн хүмүүсийн сэтгэгдэл болон бараа авсан хүмүүсийн хийсэн бодит зургийг нь зарж буй барааны зурагтай харьцуулж харах боломжтой.

 

Миний захиалсан бараа эвдэрсэн эсвэл захиалснаас өөр ирвэл яах вэ ?

Хэрэв таны захиалсан бараа тээвэрлэлтийн явцад эвдрэлтэй ирсэн эсвэл таны сонгосон сонголтоос өөрөөр ирсэн бол та бараагаа хүлээж авснаас хойш 2 хоног буюу 48 цагийн дотор буцаах эсвэл солиулах хүсэлт гаргах боломжтой. Ингэснээр таны хүсэлтийг бид Хятад дэлгүүрлүү нь асуудлыг шийдвэрлэхээр хүсэлт илгээдэг бөгөөд дахин 48 цагийн дотор танд хариу мэдэгдэнэ.

Сайтан дээрх анхны үнэ болон барааны линк дотор ороход үнэ нь яагаад өөр байдаг вэ?

Зурагны доор гарах үнэ нь линкэн доторх байгаа бараануудын хамгийн хямд барааны үнийг нь бичсэн байдаг. Линкэн дотогш ороход Өнгөний ангилал гэсэн хэсэгт барааны загвар болон өнгө хэмжээнээс хамаараад үнэ нь өөрчлөгддөг болно.

 

Хэрхэн төлбөрөө төлөх вэ?

Та интернет банк, мобайл банк мөн ATM-р гүйлгээний утга дээр захиалгын дугаар болох ORD гэсэн дугаарыг бичээд төлбөрөө хийж болно.

 

Танайх хэдэн төгрөгөөс дээш барааны захиалга авдаг вэ?

Захиалгын доод лимит байхгүй.

 

Хүргэлт байгаа юу?

Сайт хэрэглэгчийн хүсэлд нийцүүлэн нийслэл хот, хөдөө орон нутагт захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ үзүүлнэ.

Хүргэлтийн үйлчилгээ авах эсэхийг хэрэглэгч захиалга Уб-т ирсэний дараа мэдэгдэх бөгөөд хүргүүлэх газрын байрлалаас шалтгаалан хүргэлтийн үнэ тогтоогдож, тээврийн зардал дээр нэмж тооцогдоно.

Орон нутагруу бараагаа яаж авах вэ?

Бид эндээс орон нутгийн унаанд хийгээд явуулна. Унаанд өгөхөд Улаанбаатар хот дотор хүргэлт хийсэн гэж үзнэ. Орон нутгийн унааны мөнгийг та төлөх болно.

Хятадын ямар сайтаас захиалга хийдэг вэ?

Манайх Alibaba.com, AliExpress.com, Taobao.сом 1688.сом Tmall.сом-с захиалга хийгддэг байгаа. Та taobao, 1688 tmail-ийн линкээ манай сайтын хайлтын хэсэгт хуулаад хайгаад үзээрэй.

Хятад доторх тээвэр гэж юуг хэлэх вэ?

Хятад доторх тээвэр нь цаад дэлгүүрийн мэддэг тавьж өгсөн зардал байдаг байгаа бидэнд хамааралгүй байдаг. Дэлгүүрийн хол ойроос хамаараад Хятад доторх тээврийн зардал нэмэгддэг байгаа.

 

Захиалсан бараа бүгд нэг дор захиалсан өдрөө ирэх үү?

Дэлгүүрийн байрлалаас шалтгаалаад захиалсан бараа тань тус тусдаа ирнэ. Нэг дэлгүүрээс хамтад нь захиалсан бол нэг дор ирэх болно.

 

Зарим бараа ирсэн гэж юу гэсэн үг вэ?

Таны нэг захиалгын дугаар дээрх 2 болон түүнээс дээш бараа нь бүгд ирээгүй хэсэг нь Улаанбаатарт ирсэн байна гэсэн үг. Улаанбаатарт ирсэн барааг та түрүүлээд авах боломжтой байдаг. Гэхдээ бүгд ирсний дараагаар хамт авбал илүү амар.

 

Захиалсан барааныхаа хэмжээ болон өнгө хэлбэр дүрсийг сольж болох уу?

Захиалга илгээснээс хойш Хятад дэлгүүр нь хараахан хүлээж авч хариу илгээгээгүй буюу захиалгын төлөв “төлбөр төлсөн” гэж байгаа тохиолдолд болно. Хятад дэлгүүр нь захиалгыг хүлээж аваад илгээсэн “замдаа явж байгаа” захиалгыг өөрчлөх боломжгүй. .

 

Миний авах гэж байгаа бараа арай хямд байна уу ?

Таны авах гэж байгаа барааны доор ижил төстэй гэсэн хэсгээс харах боломжтой ба Та дэлгүүрийн зэрэглэл хятад худалдан авагчдын сэтгэгдэл хэсгээс бодит зургаар нь харах боломжтой байгаа

 

Нэг дэлгүүрээс олон бараа авахад тус бүр дээр хятад улс доторх тээврийн зардал нэмэгдэж  байна яагаад ?

Хятад дэлгүүр бүр өөр өөрийнхөөрөө тээврийн зардлаа тохируулсан байдаг. Бид өөрчлөх боломжгүй. Бараа сагслагдсан үнээрээ захиалагдана.