img

Eworld.mn үйлчилгээний нөхцөл

Eworld express ХХК нь 2015 онд байгуулагдсан бөгөөд Монголд ачаа тээвэр болон онлайн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. Мөн Хятадын хамгийн том интернет худалдааны Taobao.com, Tmall.com 1688.com Alibaba.com, AliExpress.com сайтын бүх бараа бүтээгдэхүүнийг Монголдоо www.eworld.mn сайт дээр байршуулан бүх бараа бүтээгдэхүүнийг зуучилдаг Монгол дахь худалдааны төлөөлөгч юм. Та өөрийн хүссэн бараа бүтээгдэхүүнээ eworld.mn сайтаас хайх боломжтойгоос гадна бидэнд өөрийн хүсэлтийг илгээснээр бид танд тухайн бараа бүтээгдэхүүнээ Хятад дах үйлдвэрийн үнээр нь захиалан авах боломжийг олгож байна. 

ЗАХИАЛГА ХИЙХ: Үйлчлүүлэгч Eworld.mn сайтаар бараа бүтээгдэхүүнээ нэмэлт төлбөргүй Хятад үнээр нь захиалах бөгөөд захиалгын үйл явц, барааны байршил, Уб-т ирсэн эсэхийг шууд харж захиалгын төлвөө 100% хянах боломжтой. 

БАРАА ТЭЭВЭРЛЭЛТ - Үйлчлүүлэгчдийн захиалсан бараануудыг манай Эрээн дэхь агуулахад ирсэн даруйд нь Улаанбаатарлуу илгээдэг ба Уб-т ирсэн даруйд захиалгын төлөв өөрчлөгдөж таны бүртгэлтэй утсанд мсж илгээгддэг. 

ТЭЭВРИЙН ЗАРДАЛ: Та бараагаа ирэхээр Эрээн-Уб тээврийн зардлыг кг-р (овортой ачаа бол овроор) тооцож төлнө. Мөн хэдэн хэсэг бараа ирсэн тус тусдаа (савлагдсан байдлаараа) тээврийн зардал бодогддог. 

ХҮРГЭЛТ: Хэрэглэгчийн үйлчилгээ авах хүсэлтийн дагуу Улаанбаатар хот, хөдөө орон нутагт захиалгын бараа бүтээгдэхүүнийг хүргэх үйлчилгээ үзүүлнэ.

ХАЯГ: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1-р хороо, Сансрын колонкоос доош уруудаад Барилга Мега Стори-н баруун жигүүр 1 давхарт Eworld Express ХХК. 

Утас: 7777-7227

Email хаяг: Eworldmgl8888@gmail.com

EWORLD.MN ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

  1. Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр хэрэглэгчийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс (цаашид “БНХАУ” гэх)-ын “Taobao, Tmall, 1688, AliExpress, Alibaba” худалдааны платформоос бараа бүтээгдэхүүн захиалахад “Eworld Express” ХХК (цаашид “үйлчилгээ үзүүлэгч” гэх)-ийн “mn” вэбсайтаар (цаашид “вэбсайт” гэх) дамжуулан зуучлах, захиалсан бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх, хүргэхтэй холбоотой харилцааг зохицуулна.
  1. Энэхүү нөхцөлөөр зохицуулаагүй бусад харилцааг холбогдох хууль, тогтоомжоор зохицуулна.
  2. Үйлчилгээний нөхцөлд ашигласан нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно. Үүнд:
    1. “Хэрэглэгч” гэж eworld.mn вэбсайтын үйлчилгээний нөхцөл, нөхцөлийг хүлээн зөвшөөрч, үйлчилгээ авч буй иргэн, хуулийн этгээдийг;
    2. Нийлүүлэгч гэж Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлж байгаа этгээдийг;
    3. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл гэж гал түймэр, газар хөдлөлт, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн самуун, эмх замбараагүй байдал, ажил хаялт, эсэргүүцлийн хөдөлгөөн, гоц халдварт өвчин, дайн, террорист халдлага, төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, хорио цээр, цахилгааны саатал, тасалдал, гэмтэл, сүлжээний хэвийн ажиллагаанаас хэтэрсэн гэнэтийн огцом ачаалал, нийлүүлэгч, эсхүл  зуучлах үйлчилгээнд оролцогч гуравдагч байгууллагын систем, сүлжээ, интернэт, тог цахилгааны тасалдал зэрэг урьдчилан таамаглах боломжгүй, талуудын хяналтаас гадуур бий болсон аливаа үйл явдлыг ойлгоно.

ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

  1. Хэрэглэгчийн бүртгэл
    1. Хэрэглэгчээр бүртгүүлэхдээ вещэбсайтын “Нэвтрэх” хэсгээс “Бүртгүүлэх” сонголтыг сонгож өөрийн email оруулна. Хэрэглэгч нь нууц үгээр нэвтэрсний дараа нэвтрэх шинэ нууц үгийг зохиож, өөрийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.
    2. Вэбсайтад хэрэглэгчээр бүртгүүлснээр бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, хүслийн жагсаалт үүсгэх, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ.
    3. Хэрэглэгч нь вэбсайтад нэвтрэх нэр болон нууц үгийг бусдад дамжуулахгүй байх, үүнтэй холбоотой учирч болох аливаа эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. Энэхүү үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг хэрэглэгч бүрэн хариуцна.
    4. Хэрэглэгч вэбсайтын талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж зэргийг чөлөөтэй илэрхийлэх эрхтэй ба вэбсайт дээрх онлайн туслах, https://www.facebook.com/eworld-дхандан мессеж илгээх, eworldmgl8888@gmail.com цахим хаяг эсхүл хэрэглэгчийн тусламж хэсгээс “Санал хүсэлт илгээх” хэсгийг бөглөн илгээх боломжтой.
    5. Хэрэглэгч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.
    6. Вэбсайтын хэвийн ажиллагаа, түүний мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн нууцлалыг үйлчилгээ үзүүлэгч хариуцна.
  2. Үйлчилгээний хугацаа
    1. Улс хоорондын ачаа тээвэрлэлтийн хугацаа 3-14 хоног байна.
    2. Нөхцөлийн заасан хугацаа нь хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэгчээс БНХАУ-д байрлах үйлчилгээ үзүүлэгчийн агуулахад хүргэгдэн ирснээс хойш тоологдож эхэлнэ.
    3. Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн Улаанбаатар хотод тээвэрлэгдэн ирснээс хойш хот дотор хүргэлтийн үйлчилгээ хийгдэнэ.
    4. Тээвэрлэлт болон хүргэлтийн үйлчилгээний хугацаа нь бүх нийтийн баяр ёслол, хил гааль, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл үүссэний улмаас тодорхой болон тодорхойгүй хугацаагаар сунгагдаж болно.

ГУРАВ. ЗАХИАЛГА БАТАЛГААЖИХ, ТӨЛБӨР ТӨЛӨХ НӨХЦӨЛ

  1. Захиалга баталгаажих
    1. Хэрэглэгч бараа бүтээгдэхүүний үнэ, зуучлалын хөлс болон олон улсын гүйлгээний шимтгэлийг бүрэн төлснөөр захиалга баталгаажих ба худалдан авалтыг үйлчилгээ үзүүлэгч хийнэ.
    2. Хэрэглэгчийн бараа бүтээгдэхүүн БНХАУ-ын аль хотоос тээвэрлэгдэхээс шалтгаалан Хятадын хот хооронд тээвэрлэлт хийгдэх бол энэхүү тээвэрлэлтийн зардал нөхцөлийн 3.1.1-т заасан нийт төлбөр дээр нэмж бодогдоно.
    3. Олон улсын гүйлгээний шимтгэл нь нийт захиалгын үнийн дүнгийн 3 хувь байна.
  2. Тээврийн зардал болон хүргэлтийн үйлчилгээний хөлс төлөх нөхцөл
    1. Тээврийн зардлыг хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүн Улаанбаатар хотод ирсний дараа бодох ба бодит хэмжилт хийж тооцоолно.
    2. Үйлчилгээ үзүүлэгчээс бараа бүтээгдэхүүн Улаанбаатар хотод ирсэн тухай мэдэгдсэнээс хойш хэрэглэгч 5 хоногийн дотор барааг хүлээж авах үүрэгтэй ба энэ хугацаанд улс хоорондын тээврийн зардлыг төлнө.
    3. Хэрэглэгч өөрийн заасан байршилд захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүргүүлэн авах тохиолдолд тухайн бараа бүтээгдэхүүн Улаанбаатар хотод ирсэн тухай мэдэгдэл хүлээн авснаас хойш 72 цагийн дотор тээврийн зардлыг төлнө.
  3. Төлбөр төлөх арга, хэрэгсэл
    1. Хэрэглэгч төлбөрийг зөвхөн бэлэн бус гүйлгээгээр хийх ба вэбсайтад байршуулсан үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны дансанд шилжүүлэх эсхүл бараа бүтээгдэхүүнийг хүлээн авах үед бэлнээр ба банкны карт уншуулах байдлаар хийнэ.
    2. Тээврийн хөлсийг үйлчилгээ үзүүлэгчийн албан ёсны бус дансанд шилжүүлсэнээс үүдэн гарах хохирлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
  4.  Үйлчилгээ үзүүлэгчийн ачаа барааг барьцаалах эрх
    1. Хэрэглэгч тээврийн зардал болон хүргэлтийн үйлчилгээний хөлс төлөх үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд төлбөрийг бүрэн төлж дуусах хүртэл бараа бүтээгдэхүүнийг барьцаалах эрхтэй.

ДӨРӨВ. БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ДОГОЛДОЛ, ТҮҮНИЙ ТАЛААР ГОМДОЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ НӨХЦӨЛ

  1. Бараа бүтээгдэхүүний доголдол
    1. Хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүний тоо, хэмжээний дагуу эвдрэл, гэмтэлгүй, хорогдолгүй байгааг доголдолгүй гэж үзэх ба бараа бүтээгдэхүүний чанартай холбоотой асуудлыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
    2. Үйлчилгээ үзүүлэгч БНХАУ-д байрлах өөрийн агуулах дээр хэрэглэгчийн захиалгыг хүлээн авч, ил харагдах гэмтэлийг шалгах ба доголдол илэрсэн тохиолдолд захиалга хийсэн дэлгүүртэй холбогдож буцаах, солиулах зэрэг арга хэмжээг авна. Тус нөхцөл байдлаас үүдэн 2.2.1-т заасан хугацаа тодорхойгүй хугацаагаар хойшлогдож болно.
  2. Доголдол хариуцах
    1. Үйлчилгээ үзүүлэгч тээвэрлэлтийн явцад буюу үйлчилгээ үзүүлэгчийн агуулахад хэрэглэгчийн захиалсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш тогтоосон хугацаанд хэрэглэгч хүлээн авах хүртэл хугацаанд гарсан аливаа эвдрэл гэмтэл, хоргодлыг тээврийн даатгалаар дамжуулан хариуцна.
  3. Гомдлын шаардлага гаргах хугацаа
    1. Хэрэглэгч ачааг хүлээн авахдаа үйлчилгээ үзүүлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг захиалгад заасан байдлаар хүлээн авсанд тооцно.
    2. Хэрэглэгч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр эсхүл цахим хаягаар гаргана.
  4. Гомдол шийдвэрлэх
    1. Хэрэглэгчийн гаргасан гомдлын шаардлагад үйлчилгээ үзүүлэгч ажлын 5 хоногт багтаан хариу өгөх ба талууд шаардлагатай шалгалт хийх, зайлшгүй хэрэгтэй гэж үзсэн хүчин зүйлүүдийг тогтооход бие биедээ харилцан туслах үүрэгтэй.

ТАВ. БАРАА БУЦААХ, ЗАХИАЛГА ЦУЦЛАХ

  1. Бараа тээвэрлэгдэхээс өмнө захиалга цуцлах нөхцөл
    1. Захиалгын бараа бүтээгдэхүүн дууссан тохиолдолд хэрэглэгчид эргэн мэдэгдэх ба хэрэглэгч захиалгыг өөр бүтээгдэхүүнээр солих эсвэл тухайн барааны захиалгыг цуцалж болно.
    2. Захиалга цуцалсан тохиолдолд дууссан бараа бүтээгдэхүүний үнийг хасан захиалгын нийт үнэ бодогдоно.
    3. Тухайн нөхцөлд дууссан боловч тодорхой хугацааны дараа тухайн бараа онлайн дэлгүүрт ирэхийг мэдэгдсэн тохиолдолд худалдан авалтыг үргэлжлүүлэх эсэхийг хэрэглэгчийн хүсэлтээр шийдвэрлэнэ.
    4. Захиалга цуцлах хүсэлтийг захиалга өгсөн өдрийн шилжүүлсэн үнийн дүнгээр буюу төгрөгөөр буцаан шилжүүлнэ. 
    5. Хэрэглэгч Монгол Улсын холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журам, жагсаалтад заасанчлан хилээр нэвтрүүлэхийг хориглосон, хязгаарласан бараа /эм, эмийн гаралтай нэмэлт бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, мэсийн бүтээгдэхүүн, галт зэвсгийн эд анги, шатаж дэлбэрэх аюултай бодис, мөрийтэй тоглоомын эд зүйлс, тоглоомын зориулалттай хуурамч мөнгөн дэвсгэртүүд/-г захиалсан тохиолдолд захиалгыг шууд цуцлах ба нийт төлбөрөөс үйлчилгээний хөлс, гүйлгээний шимтгэлийг суутгаж буцаан олгох тул захиалга хийхээс өмнө хориотой бараа эсэхийг сайтад шалгах үүрэгтэй.
    6. Буруу захиалга өгсөн тохиолдолд нэн даруй (976) 7777-7227 дугаар, Eworld фэйсбүүк чат болон eworldmgl88888@gmail.com мэйл хаягаар холбогдон захиалгаа цуцална. Захиалга цуцлахад ямар нэгэн шимтгэлгүй

ЗУРГАА. СОНОРДУУЛГА /МЭДЭЭЛЭЛ ХҮРГҮҮЛЭХ АРГА ЗАМ/

  1. Захиалгатай холбоотой аливаа мэдээллийг хэрэглэгчийн вэбсайтад бүртгэлтэй утасны дугаар, имэйл хаяг, вэбсайтаар дамжуулан хүргүүлэх ба мэдээлэл илгээснээр түүнийг мэдэгдсэнд тооцно.
  2. Вэбайтаас илгээсэн мэдээллийг хэрэглэгч аваагүй тохиолдолд гарах үр дагаврыг үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй.
  3. Хэрэглэгч бүртгэлтэй мэдээлэл хүлээн авах и-мэйл хаяг, утасны дугаар зэрэг хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд түүнийг вэбсайт дахь хэрэглэгчийн хянах хэсгээс тухай бүр өөрчлөх, засах үүрэгтэй.

ДОЛОО. ХОРИГЛОХ ЗААЛТ

  1. Хэрэглэгч нь Монгол улсын Хилийн тухай, Гаалийн тухай, Шуудангийн тухай, Эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хууль, Монгол улсын хилээр оруулахыг хориглосон барааны кодлосон жагсаалт болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудад заасан хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн захиалахыг хориглоно.
  2. БНХАУ-ын хууль тогтоомж, дүрэм, журамд хилээр гаргахыг хориглосон бараа бүтээгдэхүүн нэгэн адил хамаарна.

НАЙМ. ХАРИУЦЛАГА

  1. Хэрэглэгчийн сонгосон захиалгын бараа бүтээгдэхүүнийг үйлчилгээ үзүүлэгч үйлдвэрлэдэггүй, нийлүүлдэггүй тул тэдгээрийн чанар, бусад үзүүлэлтүүдтэй холбоотой асуудалд үйлчилгээ үзүүлэгч хариуцлага хүлээхгүй.
  2. Бараа бүтээгдэхүүний сонголт, чанартай холбоотой асуудлыг хэрэглэгч бүрэн хариуцна. 
  3. Энэхүү үйлчилгээний нөхцөлд заасан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс үүдэн гарах аливаа хохирлыг гэм буруутай тал бүрэн хариуцна.

Бид юугаараа онцлог вэ?

  1. Бидний зорилго бол хэрэглэгчдэд хамгийн хямдаар найдвартай үйлчилгээ үзүүлэхэд оршино.
  2. Бид таны захиалгын үнэ дээр огт нэмдэггүй. Өөрөөр хэлбэл та таобао дах үндсэн үнээр нь захиалгаа хийнэ. Барааг ирэхээр нь тээврийн зардлыг тооцож авна.
  3. Тээврийн зардал 1кг 3000₮, бусад сайтууд барааны үндсэн үнэ дээр нэмдэг. Тэгэхээр та 100000 төгрөгний үндсэн үнэтэй гутлыг тээврийн зардал 3000₮ төлөөд манай сайтаас захиалах уу, эсвэл хөөрөгдсөн үнэтэй сайтаас 140000-р захиалах уу?
  4. Бид үйлчлүүлэгчидийнхээ хүсэлтэнд үргэлж хариу өгдөг, ачаалал ихтэй үед ч ямар нэгэн байдлаар хариулдаг. Мөн таны хүссэн барааг олж өгөх болон бараа сонгоход тань зөвлөгөө өгдөг
  5. Бид таны захиалгыг хөндлөнгөөс нээж гаргаж, өмсөж зургыг авдаггүй. Яг ирсэн байдлаар нь танд хүлээлгэн өгдөг.
  6. Манай уриа бол: Монголдоо хятад дах үнээр нь захиалъя. Тийм ч болохоор бид барааны үнийг яг таобао дах үнээр нь барьж тээврийн зардлыг хамгийн хямдаар зохицуулж өгсөн.

Бид танд интернет худалдаагаар өөрийн бизнесийг хийх боломжийг төгс олгож байна.